рэппер Шон “Дидди” Комбсыг Нью-Жерсигийн хорих ангиас Пенсильвани муж дахь холбооны шорон руу шилжүүлсэн байна. Түүнийг зодооны үеэр гэмтэл авсан гэх мэдээлэл гарсны дараа энэ шилжүүлэг хийгдэж гэнэ. Холбооны Шоронгийн Захиргаа Комбсыг Нью-Йорк хотоос баруун тийш 250 орчим километр зайд оршдог Уильямспорт хотын өмнөд хэсэгт байрлах “FCI Allenwood Low” хорих анги руу шилжүүлснийг баталсан байна. Шоронгийн захиргаа Комбсыг шилжүүлсэн нь үнэн болохыг хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Комбсыг бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор хүмүүсийг муж хооронд тээвэрлэсэн, бусдын биеийг үнэлүүлсэн хэргээр дөрвөн жил, хоёр сарын хорих ял сонссон юм. Шилжүүлэгтэй холбоотойгоор Комбсын хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөх боломжгүй гэжээ.